Монгол,Оросын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үеэр шинэ нөхцөл, бодит байдлыг харгалзах нь зайлшгүй чухал гэж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ИТАР-ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгдэв. «Их хоёр хөрш – Орос, Хятад улсуудыг гадаад бодлогынхоо урьтлал болгосон. ОХУ-ын тухайд гэвэл бид улс орныхоо тусгаар тогтнол, амь мэнд оршихын төлөө хамт байлдсан юм. Мөн зөвлөлт засгийн жилүүдэд Монгол улсын дүр түрхийг өөрчлөх дээр хамт ажилласан» гэж тэрээр хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ «ЗХУ-аас бидэнд их өв үлдээсэн.

Энэ нь ялангуяа эдийн засгийн салбарт хамаатай» гэж Цахиагийн Элбэгдорж онцлоод хамтын томоохон хэдэн үйлдвэр монголын нутаг дэвсгэрт байгааг дурдав. « Гэвч одоо бид шинэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Шинэ нөхцөл байдалд нийцэхийн тулд хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн чадавхийг хөгжүүлэх асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж үзэж байна. Хөгжүүлвэл зохих салбарууд Монгол,Оросын хоорондын харилцаанд байна гэж бодож байна гэж төрийн тэргүүн мэдэгдэв.

Монгол,Орос улсууд монголын талд нэн чухал томоохон хэдэн хамтын үйлдвэртэй байгаад Ерөнхийлөгч анхаарлыг хандуулав. Тэдгээрийг шинэ нөхцөлд ажиллуулах хэрэгтэй гэж Цахиагийн Элбэгдорж мэдэгдлээ. Зөвлөлт засгийн үеэс үлдсэн «Эрдэнэт» уулын баяжуулах комбинат ба «Монголросцветмет» компанийн тухай өгүүлж байна гэж Ерөнхийлөгч лавлан тодруулав. Хоёр орны харилцаа түүний дотор эдийн засгийн хүрээний асуудлуудын шийдвэрийн тухайд гэвэл монгол-оросын засгийн газар хоорондын комисс тэдгээрийг шийдвэрлэж мэднэ гэж Ерөнхийлөгч хэлэв. Үүний хамт бид Орос улстай уламжлалт найрсаг харилцаатай юм. Хоёр орны хооронд шийдвэрлэгдээгүй асуудал алга» гэж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгджээ.