Монгол улсын Улсын Их Хурлын сонгууль улс орны улс төр, эдийн засгийн байдлыг сайжруулах замаар хийсэн бас нэгэн алхам болох ёстой гэж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдлээ.«2008 оны парламентын сүүлчийн сонгулиас хойш тодорхой ахиц дэвшил гарсан» гэж бодож байна. Үнэн чанартаа парламентын шинэ сонгууль шинэ хүмүүс, шинэ оюун, шинэ нам болон тулгарсан асуудлуудын шийдвэрт хандах шинэ хандлагыг авчирдаг гэж Монгол улсын Ерөнхийлөгч улс орныхоо өнөөгийн улс төрийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ гэсэн ИТАР-ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулан хэллээ. «Парламентын шинэ сонгууль бүр бас нэгэн алхамаар урагш ахих боломж олгож байна гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль ч Монгол улсын улс төр, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар тийм байх болно гэж бодож байна» гэж төрийн тэргүүн онцлов.