Орос-хятад-монголын аялал жуулчлалын « Цайны их зам» замаар олон улсын автоуралдаан явагдана. 7-р сарын 16-нд хятадын Эрлянь хотод гараа авсан автоуралдаан Улаанбаатарыг дамжин Буриадын нутаг дэвсгэрээр Байгал нуурт хүрэх юм. 57 машин бараг 1700 км урт замыг туулна. Энэ удаагийн уралданы зорилго «Цайны их зам» улс дамнасан аялал жуулчлалын замын хөгжилд туслахад оршино. Өөр нэг зорилт нь «Говь-Байгал.Дэлхийн төв дунд» олон улсын автоуралдааныг бэлтгэж эхлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино. Энэ нь «Дакар-Парис» нэрд гарсан авто уралдаантай төстэй азийн уралдаан болно. Хүн төрөлхөтний түүхэнд хамгийн урт худалдааны хуурай зам болох 11 км урт «Цайны их зам» Цагаан хэрэмийн дэргэд эхлэж Монгол, Орос улсуудыг дамжин Европт хүрч байсан юм.