Сирийн талаас түркийн цэргийн нисэх онгоцыг сөнөөсэнтэй холбоотой будлианы асуудлаар Түрк улстай эв санаа нэгтэй байна гэж өнөөдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Рассмусен мэдэгдлээ. «Эвслийн аюулгүй байдал хуваагдашгүй» гэж Фог Расмуссен Брюссельд НАТО-гийн яаралтай хуралдааны үр дүнгээр мэдэгсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин түркийн нисэх оногоцыг сөнөөсэн нь «сирийн эрх баригчид олон улсын хэм хэмжээ, энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийг хүндэтгэхгүй байгааг тусган харуулсан» гэж Расмуссен хэлэв. Тэрээр сирийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчний ажиллагааг бурушаагаад түркийн сенеегч онгоцыг устгасан мэт будлианг давтуулахгуй байхад Сири улсын анхзаарлыг хандуулав. Сирийн АДХ хүчин өнгөрсөн баасан гаригт Түркийн Цэргийн нисэх хүчний онгоцыг устгав. Онгоцыг Сирийн нутаг дэвсгэрийн усан дээр устгасан гэж Дамаск мэдэгджээ. Түркийн онгоц сирийн Латакия мужийн эрэг хавийн нутгаас хэдхэн км зайтай тэнгист унав.Онгоцны хоёр нисэгчийг сураггүй алга болсон хэмээн одоогоор үзэж байна. Манай тагнуулын нисэх онгоцыг Сирийн нутаг дэвсгэр дээр биш олон улсын агаарын удамд сөнөөсэн гэж Түрк улс үзэж байгааг ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган өнөөдөр мэдэгдлээ.