ИТАР-ТАСС-ын сурвалжлагч Улаанбаатараас уламжлахдаа: Монгол улсад улс төрийн янз бүрийн хүчний тэмцэл, санал шүүмжлэл, өрсөлдөөн хурцдсан нөхцөлд Улсын Их Хурлын ээлжит сонгууль ойртож байна. Сонгууль 6-р сарын 28-нд болох юм.

Улаанбаатарын гудамжууд зурагт хуудас, ухуулгын хуудасуудаар дүүрэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчит суртал нэвтрүүлгийн кампанит ажиллагаанд сонгуульд оролцох улс төрийн тэргүүлэх намууд ба намын дотоодын амаргүй тэмцэл тусгалаа олж байна.

Үнэн чанартаа Монгол улсад улс төрийн хүчний тэмцэл хэзээ ч зогсоогүй. Гэвч сонгуулийн өмнө тэмцэл маш хурцдав. Эрх баригч Монгол ардын нам, Ардчилсан нам зэрэг улс төрийн томоохон хоёр нам сонгуулийн өмнөх тэмцээнд тэргүүлж байна. Эдгээр хоёр хүчин улс төрийн үйл явцын хөгжлийн эрч хүчийг олон жилийн турш тодорхойлж ирсэн.Гэвч 6-р сарын 28-нд болох сонгууль нэгэн чухал онцлоготой. Сонгогчдын саналын нэг хэсгийг авч мэдэх гуравдахь бодит хүчин улс төрийн тавцанд бий болсон. Энэ нь Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр тэргүүтэй МАХН юм. Гэвч Энхбаяр энэ удаагийн сонгуульд биеэчлэн оролцож чадахгүй. Юу гэвэл энэ оны 4-р сард түүнийг хахуульдсан ялаар сэжиглэж баривчласан хийгээд одоо хэргий нь мөрдөн байцаасаар байна.

Сонгуульд оролцох улс төрийн намуудаас тавьсан зорилго бараг адилхан байна. Гэвч зорилгод хүрэх зам нь өөр өөр байгаад орон нутгийн хэвлэл анхаарлыг хандуулав. Улс төрийн бүх нам хүн амын аж байдлыг сайжруулж, хүмүүсийг тогтвортой ажил,цалинтай болгохыг эрмэлзэж байгааг нэгдсэн томъёолол хэмээн үзэж болно.Гэвч улс төрийн тоймчид бүх амлалтад өөдрөгөөр хандахгүй байгаагаа хэвлэлд илэрхийлж, улс төрийн намуудаас хөтөлбөрийнхөө заалтыг практик хэрэг дээр хэрэгжүүлвэл зохихийг онцлож байна.