Палестины үндэсний засаг захиргаа Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахын төлөөбайна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Өнөөдөр Вифлиемд Путин Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай хэлэлцээ хийлээ. Аббас ба Палестины үндэсний засаг захиргаа «олон улсын эрх зүй ба хоёр улсын зарчмуудын» үндсэн дээр палестин-израилийн санал зөрөлдөөнийг зохицуулахын төлөө байна гэж Оросын ерөнхийлөгч хэлэлцээний үр дүнгээр мэдэгдэв. Орос улс тусгаар Палестин улсыг бүр 25 жилийн тэртээ хүлээн зөвшөөрснийг тэрээр онцлов. «Бид эл асуудлаар байр сууриа өөрчлөөгүй» гэж Путин хэлжээ. Оросын ерөнхийлөгч хоёр талын хамтын ажиллагааг хөндөн, Оросын ШУ, соёлын төвийг өнөөдөр Вифлеемд нээснийг онцлов. Палестины оюутнуудыг сургах практик үйл ажиллагаа орос-палестины хамтын ажиллагааны нэг хэсэг хэвээр байх болно гэж Путин хэллээ. Тэд Оросын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад сурч байна.