АНУ, Саудын Араб, Катар болон Түрк нь Сирийн зэвсэгт сөрөг хүчнийхэнд үзүүлэх туслалцаагаа хуваан авчээ. Америкчууд зэвсэгээр, арабын хоёр хаант улс мөнгөөр, харин Түрк өөрийн нутаг дэвсгэрээ олгох аж. Ийм төрлийн хэлцэл байж мэдэхийг аль эрт таамаглаж байсан, гэтэл энэхүү баримт нь нотлогдов.

Бямба гаригт арабын аль нэг орны нэгэн дипломат сэтгүүлчдэд нэрээ нууцлахыг тохиролцон ар-Рия, Доха нь сирийн сөрөг хүчний цэргүүдэд цалин өгч байгаа гэдгийг батлан хэлсэн юм. Ийм гэрээг 4-р сарын 2 нд Саудын Араб болон Катарын хооронд байгуулсан аж. Түрк улс нь сирийн сөрөг хүчний отрядуудын байрлаж байгаа газруудад материал хангамж техникийн дэмжлэг үзүүлэх аж. АНУ ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, Түркэд АНУ ын Тагнуулын төв газрын ажилтануудын бүлэг ажиллаж байгаа. Тэд сирийн дайчдад зэвсэг шилжүүлэх ажиллагааг зохицуулж байна.

Ингээд дипломат түвшинд Сирийн эсрэг олон улсын хуйвалдааныг хүлээн зөвшөөрлөө. Дамаскийн Бүгд найрамдах дэглэмийг устгах гэж өчнөөн хөрөнгө мөнгө, хүч зарж байгаа нь хуйвалдаанд оролцогчдод ямар ашиг байгаа юм бэ? Энэ тухай шинжээч Виктор Надеин-Раевский хэлэхдээ:

«Ойрхи-Дорнодыг дахин өөрчлөх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбоотой төлөвлөгөөг бүр хүү Бушийн үед албан ёсоор ард түмэнд зарласан юм. Гэхдээ тэр үед бол хамгийн эхний ээлжинд зөвхөн Иракд цохилт өгсөн. Бүс нутгийн бусад орнууд ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө аюулаас ангижруулж чадсан. Учир нь гэвэл, тухайн үед америкчуудад энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд орон нутгийн холбоотнууд цөөн байсан. Үүний дүнд төлөвлөгөөг засч, тодорхой болгосон бөгөөд гол байнуудаар өнгөрсөн зууны 50-70 –аад онуудад бий болсон язгууртны бүгд найрамдах улсууд болсон юм.

Хамгийн сонирхолтой нь гэвэл, энэхүү төлөвлөгөөнд арабын ертөнцийн өрнөдийн дэглэмүүдийн эсрэг ардын бослогууд өөрийн эрхгүй дэмжиж гарсан юм. Эдгээр бослогууд нь язгууртны болон ардчилсан уриан дор явагдсан боловч, эцсийн дүндээ засгийн эрхэнд шал өөр, бүс нугтгийн консерватив дэглэмүүдийг дэмждэг хүмүүс гарсан нь хачирхалтай юм. Сири нь язгууртын БНУ бөгөөд нөгөөтэйгүүр, АНУ-ын нөлөөний бүсэд ордоггүй. Чухамдаа ийм учраас дайныг албан бус эвсэл зарласан төдийгүй үүнд АНУ болон зарим арабын хаант улсын орнууд оржээ» гэлээ.

Сирийн язгууртны дэглэмийг бут цохиод чухам ямар эвсэлийн хүчинд найдаж байгаа юм бол? Ингэхдээ геополитикийн онцгой чухал үүднээс Сирийн байдал нь стратегийн олон замын уулзвар болж байна. Гэхдээ учир ганц үүнд байгаа юм биш гэж тоймч Евгений Ермолаев тэмдэглээд

«Геополитик, геополитик л байдаг юм байгаа биз. Гэхдээ үүнээс чухал юм бас бий. Ингэхэд америкчууд сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих гэж хөрөнгө зараагүй л байгаа шүү дээ. Үүнийг бусад нь хийж байна.Харин сирийн дэглэм унасан тохиолдолд АНУ-д санхүүгийн нилээд ашигтай байж мэдэх юм. Юутай ч гэсэн тодорхой хугацааны дараа. Жишээ нь, зэвсэг худалдах тухай асуудлыг аваад үзье л дээ. Америкийн зэвсгийн гол худалдан авагчид бол Ойрхи-Дорнод юм. Сири улс тэднээс авдаггүй, гэтэл бусад орнууд нилээд идэвхитэй авч байна.

Ганцхан Саудын Араб сүүлийн үед америкийн зэвсгийг худалдан авахад 30 тэрбум доллар зарцуулжээ. Харин Ирак мэтийн баян биш орон гэхэд л АНУ-аас 15 тэрбум долларын зэвсэг авчээ. Сири улс одоогийн байдлаар нийтлэг эгнээнээс гарч байна. Хэрвээ сөрөг хүчнийхэн засгийн эрхэнд гарах юм бол тэд мэдээж хэрэг хэнээс зэвсэг худалдаж авахаа мэднэ» гэлээ.

Мэдээж хэрэг, Сирийн хэрэг явдал нь АНУ-ын үйл ажиллагааны гол шалтгаан болохгүй. Тус улс нь үнэхээр Америкийн хувьд газар зүйн байршлаараа  чухал юм. Ингэхдээ бас америкчууд Сирийг устгахад санхүүгий ашиг олохоо  нь мартахгүй нь ойлгомжтой.