Байдлаас харахад Тайланд Ази Номхон далайн бүс нутгийн америкийн цэрэг байнга байрлах улсуудын цэст багтах бололтой. Тайландын Тэнгисийн цэргийн хүчний гол бааз дахь Утапао нисэх онгоцны буудал Пентагоны сонирхолын хүрээнд байна. АНУ өнгөрсөн зууны 70-ад оны эхээр түүнийг Энэтхэг-хятадын хойгт хийсэн дайны үеэр Вьетнам, Лаос, Камбож улсуудыг бөмбөгдөхэд хэрэглэсэн билээ.

Утапао Паттайя амралт сувиллын хотоос 40 км зайтай оршдог. Энэ нь Орос ба ТУХН-ийн бусад улс түүнчлэн Дорнод,Өрнөд Европын орнуудын гол төлөв аялал жуулчлалын хөлслөсэн нисэх онгоцуудыг бас хүлээн авч байгаа буудал билээ. НАСА Утапаог бүс нутгийн цаг уурын судлалын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд туслах гол нисэх онгоцны буудал болгон хувиргах гэж байна. АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта Сингапурт бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи зөвлөлгөөн дээр эдгээр төлөвлөгөөг зарлан мэдээлэв.

Түүнчлэн 2020 он хүртэл америкийн Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц ба бусад хүчний 60 хувийг АНДБН-д татан шилжүүлнэ гэж тэрээр анх удаа мэдэгджээ. Өөрчлөн байрлуулах төлөвлөгөө Пентагоноос Хятад улсад шахалт үзүүлж, цэргийн зузаарч байгаа сүр хүчний нь тогтоон барих гэсэн Пентагоны санаархалтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Мэдээжээр Утапао дахь бааз цаг уурын мэдээлэл цуглуулахаас өөр зорилгыг биелүүлж мэднэ. Тайландын жанжин штабын академийн тэргүүлэх нэгэн багшийн мэдэгдсэнчилэн америкийн нисэх онгоцууд Тайландын нисэх хүчний баазаас Зүүн-өмнөд Азийн дээгүүр нисэхэд Хятад улсаас хэрхэн хандах явдал Бонгкокыг түгшүүлэхгүй байж чадахгүй. АНУ-ын цаг уурын судлалын хөтөлбөрийн нэг хэсэг нь тагнан турших зорилготой байж болзошгүй хэмээн Хятад сэжиглэж мэднэ. Ийнхүү таамаглах учир үндэс бий.

Тэр тусмаа Пентагонтай гэрээгээр ажиллаж байгаа америкийн жижиг компани Утапаод байгаа. Тус компани Афганистан, Ирак улсууд руу цэргийн албан хаагчид ба цэргийн ачаа тээвэрлэж буй АНУ-ын Цэргийн нисэх хүчний онгоцууд, Тэнгисийн цэргийн хүчний хөлгүүдэд шатахуун нэмж хийж байна. Террорын ялаар баривчлагдсан гадаадын иргэдийг АНУ ба Куба дахь Гуантанамо баазад тээвэрлэх үл харагдах нисэх онгоцууд Утапаогийн америкийн хэсгийг дамжин ниссэн тухай мэдээлэл, баримт байна.

Түүнээс гадна Ойрхи Дорнодоос Номхон далай руу явуулсан худалдаа, цэргийн ачааны хөдөлгөөнийг агаараас хамтран ажиглахыг АНУ Тайландаас шаардаж байна. Энэ нь Хятадаас Ази, Африкийн олон улстай худалдаа хийж байгаа гол усан зам билээ. ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн Дорнодын судлалын төвийн удирдагч Андрей Володин хэлэхдээ

«Цэрэг-улс төрийн үр нөлөөг нь өргөжүүлж мэдэх хятадын гео эдийн засгийн сүр хүч өсөн нэмэгдэж байгаа нь АНУ-ыг гүнээ түгшүүлэв. Иймээс тус улс хүйтэн дайны үеийн хэлхээ холбооныхоо системийг сэргээж идэвхжүүлэхийг оролдож байна. АНУ коммунизм энэ удаад Хятад улсыг шинэ нөхцөлд тогтоон барих стратегиа давтаж чадах эсвэл стратегиэ найр тавих замаар хэрэгжүүлэх асуудал тулгарсан» гэв.

Байдлаас харахад АНУ стратегиэ найр тавих замаар хэрэгжүүлэх хувилбарыг хүлцэхгүй. Тус улс Вьетнам дахь Камрань Цэргийн нисэх хүчний баазыг буцааж авах төлөвлөгөөтэй байна. АНУ Энэтхэг-хятадын хойгт дайнд ялагдаад энэ баазыг орхиж явсан билээ. Түүнчлэн Филиппин дэхь Субик-бэй баазын талаар бас ийм төлөвлөгөөтэй юм. Тэнд америкийн цэргийнхэн удахгүй байрлана гэж шинжээчид үзэж байна. Азийг цэргийн баазуудаараа хүрээлэх гэсэн АНУ-ын оролдлого анхны үр дүнд хүрээд байна. Хятадаас мөн сорилтод ямар хариу өгөх юм бол?