Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал Владивостокод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болно гэж ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак Санкт-Петербургад тус байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн сайд нарын зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Зөвлөлгөөн Орос улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үеийн чухал арга хэмжээний нэг болсон.

Эрчим хүчний нийлүүлэлтийг урьдчилан хараж болом тогтвортой болгох асуудал үйлдвэрлэгчийн ч хэрэглэгчийн ч хувьд байгууллагын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол асуудлын нэг олон жилийн турш байсаар байна. Эрчим хүчний нөөцийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын замд гарсан саад тотгорыг аль болохоор багасгаж, хууль тогтоомжийг үндэслэн нээлттэй зах зээлийг байгуулах нь мөн салбарын гол зорилт хэмээн сайд Александр Новак үзэж байна.

Орос улсаас байгууллагын гишүүн орнуудад санал болгох зүйл бий. Манай орны их хэмжээний нөөц баялаг ба газар зүйн тохиромжтой байрлал ийм хамтын ажиллагааг хэтийн төлөвтэй болгож байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна. Зах зээлийг хуваасан ширүүн өрсөлдөөний нөхцөлд хамтын ажиллагаа хөгжиж байгааг шинжээч тэмдэглээд

«Эдүгээ эрчим хүчний нөөц экспорты нь 60 хувь эзлэж байгаа Орос улсын хувьд эрчим хүч нийлүүлэх азийн шинэ чиглэлд тун нааштай зүйл болсон. Юу гэвэл санхүүгийн саад бэрхшээл тулгарсан европын уламжлалт зах зээлийн хүрээ багасаж байна. Байгалийн хий, нефтийн экспортын нэг хэсгийг дорнод руу Ази Номхон далайн бус нутаг руу чиглүүлэх нь нэг ёсны нөхөх төлбөр болно.

Оросын нүүрс ус төрөгчийн бизнесийг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай төлөвшүүлэх дэд бүтцийг дөнгөж байгуулж эхэллээ. Оросын байгалийн хий, нефтийг Азид «тэсч ядан хүлээж байна» гэж оросын улс төр, бизнесийн элитын нэг хэсэг нь үзэж байна.Зүүн Азийн бүс нутаг ялангуяа Хятад улсын эдийн засгийн ерөнхий өрнөл оросын нүүрс ус төрөгчийн урт хугацааны эрэлтийг аяндаа хангана гэж тэд тайлбарлсан. Гэвч энэ нь хийсвэр ор үндэсгүй үзэл» гэв.

Гэвч нефтийн үнэ эрс хэлбэлзэж, хийн хэлэлцээрүүд өөрчлөгдэж байгаа бизнест юу ч аяндаа бүтэхгүй гэж професоор Лузянин тэмдэглэв. Орос улс энэ зах зээлд нэвтэрч, зохих байр эзлэх нь хүнд түвэгтэй асуудал юм.

Орос улс азийн түншүүдтэй ширүүн яриа хэлэлцээ хийх үеэрээ өөрийн «эрчим хүчний сэлэмийг» батлан хамгаалах ч давшлах ч зорилгоор чадамгай хэрэглэх ёстой гэж Сергей Лузянин үзэж байна. Энэ батлан хамгаалахын тухайд гэвэл энэ нь өөрийн шатахуун зөөгч, агуулах, нефть хий боловсруулах үйлдвэрүүд барих үйл хэрэг юм. Давшилт бол үнэ, зам, шинэ зах зээлийн төлөө тэмцэл ба зарим тохиолдолд худалдан авагчийг солих явдал юм. Худалдааны хүрээнд монополистууд шахалт гарцаагүй үзүүлнэ.

Гэвч ахин боловсруулах үйлдвэр, тээвэрлэлтийн хүрээнд амжилт гаргаж, борлуулах зах зээлд зохих хувь эзлэж байвал тэдэнтэй амархан тохиролцож болно. Ер нь «эрчим хүчний сэлэм» гэгчийг «байлдааны бүх тохиолдолд чадамгай хэрэглэх хэрэгтэй». Ойлгомжтой ил тод хууль тогтоох орчин байгуулах нь Орос улсын ашиг сонирхолд нийцэж байна. Юу гэвэл тэгснээр бүс нутагт эрчим хүчний нөөц худалдах бүхэл бүтэн тогтворотой системийг байгуулахад тус дөхөм үзүүлж болно.