Олон улсын хүүхдийн спортын төрлүүдийн тоглолтуудад зориулагдсан “Азийн хүүхдүүд” соёлын хөтөлбөр өнөөдөр Сахад ажлаа эхэллээ. Уг наадмаар спортын, концертын, циркийн болон бүжгийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзүүлэх юм. Арга хэмжээнд Энэтхэг, Япон, Хятад, Индонез болон Италийн төлөөлөгчид оролцож байна. Сахагийн хавсарга урлгийн уран бүтээлчдийн бүтээлүүдийн үзэсгэлэн гарах юм. Олон улсын спортын “Азийн хүүхдүүд” соёлын хөтөлбөр нь 7-р сарын 4-16-ны өдрүүдэд зохиогдоно. Тэр үед 28 орны 3 мянга орчим хүүхдүүд ирэх юм. Тоглолтын нээлтийн ёслолын ажиллагааг 7-р сарын 5-нд төлөвөлж буй юм. Арга хэмжээнд якутын театруудын хэдэн мянган жүжигчид, бүжгийн хамтлагууд болон орон нутгийн дээд сургуулиудлын оюутнууд оролцох юм. Энэхүү наадам нь якутын ард түмний түүхийн нэгэн хуудсанд зориулагдсан байх юм.