2012 оны 7-р сарын 1-ний өдрөөс ЕХ-ны Ираны эсрэг хориг арга хэмжээний хүрээнд Өмнөд Солонгос иранаас нефть импортлолтоо түр зогсоосон тухай шийдвэр гаргаснаа мягмар гаригт албан ёсоор зарлав. Иранаас Өмнөд Солонгос руу нефть импортлолтыг Европын Холбооноос зогсоохын хамт нефтийн импортын даатгалын үйл ажиллагаа болон дахин даатгалыг зогсоох юм. Энэ тухай Өмнөд Солонгосын эдийн засаг, санхүү болон гадаад хэргийн яамдын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Өмнөд Солонгосын Засгийн газар энэхүү алхам тус улсын аж үйлдвэр, эдийн засагт аль болох бага нөлөөлөхөд бүхий л чармайлтыг гаргаж ажиллана. ЕХ нь Тегераныг цөмийн хөтөлбөрөөс татгалзуулахын тулд Ираны нефть импорт болон тус улсын санхүүгийн интститүцүүдтэй холбоотой хориг арга хэмжээнүүдийг аваад байгаа юм. Эдгээр хоригуудад АНУ-ын шахалтаар нилээд хэдэн улс ороод байгаагийн дотор, Өмнөд Солонгос болон Япон улс байгаа юм. Өрнөдийнхөн Иранд нефтийн мөнгө бага орж ирснээс засгийн эрх баригчид цөмийн судалгаануудаа хязгаарлаж мэдэх юм гэж үзэж байгаа юм.Нилээд хэдэн оронуудын үзэж байгаагар, Иран нь цөмийн зэсвэг байгуулж байгаа аж. Иран нь тус улсын цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилгоор хэрэгжинэ гэж тууштай мэдэгдэж буй юм.