ОХУ-ын ГХЯ тус улсын удирдагчийн өмнөд Курилын ралуудаар аялах тухай гадаадын тайлбаруудыг зүйд нийцэхгүй гэж дахин мэдэгдэв. Москва энэхүү мэдэгдэлээ даваа гаригт японы ХМХ-үүдэд оросын удирдагчийн “маргаантай нутгаар” аялаж болзошгүй нь Токиогийн “нутаг дэвсгэрийн асуудал” гэж нэрлээд байгаа байр суурьтай сөргөлдөж байна гэх японы өндөр албан тушаалын хүмүүсийн мэдэгдэл нийтлэгдэсний дараа гаргасан юм. ОХУ-ын ГХЯ-ны сайт дээр гарсан уг мэдээлэлд, “Өмнөд Курилын арлдууд нь ОХУ-ын нэгээхэн хэсэг “гэжээ. Үүнтэй холбогдуулан эдгээр арлуудаар оросын албан ёсын төлөөлөгчид аялчлах нь ОХУ-ын дотоодын асуудал юм. Япон нь 1855 оны худалдаа, хил хязгаарын тьухай хоёр талын гэрээнээс иш татан Орос улсын Курилын цуваа арлуудын - Итуруп, Кунашир, Щикотан болон Хабоман дөрвөн аралд санаархаж буй юм. Өмнөд Курил нь тус улсын бүрэлдэхүүнд Дэлхийн II Дайны дүнд шилжиж ирсэн бөгөөд тэдгээр арлууд дээр Олон улсын эрх зүйн актуудын дагуу Орос улс тусгаар тогтнолын бүрэн эрхтэй гэж Москва үзэж байна.