ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Израилийн айлчлалаа дуусгаж, палестины нутаг дэсвгэр дээр хүрэлцэн ирлээ. Вифлемд болох Махмуд Аббастай хийсэн яриа хэлцэлээр палестин-израилийн асуудлыг зохицуулах болон худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцана. Орос улс ойрхи-дорнодын процессыг бодитоор зохицуулахад баталгаа болох юм гэж үүний өмнө Палестины үндэсний засаг захиргааны удирдагч “Интерфакс-д” өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Владимир Путин Йорданд Вант улсын хаан II Абдуллатай уулзалт хийх юм. Тэд олон улсын тулгамдсан асуудлуудаар ярилцах бөгөөд тухайлбал, Сири, Ираныг тойрсон асуудал баөйх юм. Түүнчлэн, талууд дэд бүтцийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцана.Тэдгээрийн дунд иорданы нутаг дэсгэр дээрх АЦС болон үр тарианы терминал хийгээд Акабы боомтын нефть юүлэх терминалыг шинэчлэх зэрэг асуудлууд байх юм. Айлчлалын хөтөлбөрийн онцгой зүйлд Иордан голын дэргэдэх Иисус Христийн загалмайлсан газар оросын мөргөлчдийн газрыг нээх ёслол юм.Өмнө нь Владимир Путин Израильд яриа хэлэлцээр явуулсан. Тэрбээр тус улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч нартай уулзалт хийсэн. Тэдгээрийн уулзалтын гол сэдэв бол бүс нутгийн аюулгүй байдлын асуудал байлаа.