Ойрхи-Дорнодод болон Израильд энх тайван, амар амгалан байдлыг хангах нь Орос улсын үндэсний сонирхолд нийцэж буй юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Израилийн ерөнхийлөгч Шимон Перестэй уулзахдаа мэдэгдэв. Тэдний хэлэлцсэн асуудлуудын дунд тухайлбал, Ираны цөмийн шийдвэрлэх асуудал байв. Орос улсын удирдагчийн хэлснээр, “бүс нутгийн бүх орнуудтай энх тайван, амар амгалан амьдрах тийм хэлбэрийн харилцан ажиллагааг эрж хайх шаардлагатай байна гэв. Путин тэмдэглэхдээ, олон улсын харилцаанд харилцан устгах зарчмыг хэрэгжүүлж болохгуй юм. Израиль нь Ираныг цөмийн зэвсгээр еврейн улсыг устгахыг зорьж байгаа гэж буруушааж байна. Өмнө нь израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Исламын БНУ-ын эсрэг цэргийн ажиллагаа болзошгүй тухай нэг бус удаа мэдэгдэж байсан.