Түркийн засгийн эрх баригчид нь Сиритэй ч, ер нь аливаа улстай дайтахыг хүсэхгүй . Энэ тухай өнгөрсөн даваа гаригт Түркийн еранхий сайдын орологч Бюлент Арныч мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт сирийн цэргийнхэн түркийн цэргийн онгоцыг унагасны хариуд Анкара ийн хариу мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, Арынч мэдэгдэлдээ, Түрк улс нь энэхүү сөргөлдөөний үр дагаваргүй үлдээх төлөвгүй байна гэжээ. Анкара шаардагдах бүх зүйлийг олон улсын эрх зүйг хатуу баримтлан хийх болно гэв. Энэ тухай мягамр гаригт парламент дээр тус улсын ерөнхий сайд болон эрх баригч Шударга хөгжлийн намын удирдагч Реджеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Түрк улс нь унасан онгоцны хариуд Сири улсад эрчим хүч нийлүүлэлтээ зогсоох асуудлыг судлан үзэж байна. Түүнчлэн, Түрк улс нь сирийн ерөнхийлөгч Башар Асадыг ойрын үед огцрохыг идэвхижүүлэхээр төлөвлөж байна гэж орон унтгийн ХМХ-үүд уламжилжээ. Түүнчлэн, Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчнийхэн 6-р сарын 22-ний өдөр сирийн тал унагасан F-4 “Фант” сөнөөгч онгоцны хэсгийг эрэлхийлж явсан бас нэг түркийн онгоцыг бууджээ.

НАТО-гийн зөвлөл мягмар гаригт Түркийн хүсэлтээр сирийн агаарын эсэргүүцлийн хүчнийхэн түркийн онгоцыг устгасан асуудлыг хэлэлцэхээр цугларна. Брюселлийн эх сурвалжийн “Интерфаксд” уламжилснаар, зөвлөлдөх уулзалт нь аливаа байлдааны ажиллагаанд бэлтгэх асуудал огтхон ч биш юм гэлээ. Түүний ярьснаар, зөвлөл ямар нэгэн тодорхой арга хэмжээ авна гэдэг бол эргэлзээтэй. Гэхдээ сөргөлдөөнийг зохион байгуулсан болон Сирийн эрх баригч дэглэмийн үйл ажиллагаатай холбоотой саналууд тавигдаж магадгүй аж.