Түркийн АЦХ-ний Ф-4Е “Фантом”тагнуулын нисэх онгоцыг Сири улсын АДХ цэргийхэн устгасантай холбоотой үйл явдлыг ажиглахад тагнуулдах эхлэлийг санагдуулаад байгаа юм гэж улс төр судлаач Станислав Тарасов ярьж байна: «Түрк улсын ГХЯ-ны тэргүүн Ахмед Давутоглугийн түркийн телевизээр хэлсэн үгнээс энэ нь тодорхой болж байна. Энэ онгоц нь тагнуулынх байсан, тэгэхдээ зэвсэггүй харин үндэсний радио локацийн системийг шалгахад зориулагдсан тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсан гэдгийг тэр хүлээн өвшөөрсөн юм. “Онгоцыг устгахаас 15 минутын өмнө Сири улсын агаарын хилийг богинохон хугацаанд зөрчсөн гэж” тэр ярьсан байна. Энэ хугацаа нь сирийн АДХ системүүдийн зургийн авахад хангалттай хугацаа гэдгийг мэргэжилтнүүд” мэдэж байгаа. Түркийн сөнөөгч онгоц ямар ч таних тэмдэггүй байсан гэж сирийн тал мэдүүлсэн байна. Сирийн АДХ системийг шалгах ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь хэнд хэрэгтэй байваа?

Барууныхан ливийн хувилбарыг Сири улсад хэрэглэхээр бэлтгэж байна гэсэн итгэл үнэмшил дэлхийн хамтын нийгэмлэгт улам нэмэгдсээр байна. НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хүлээлгүйгээр, Сирийн талаар олон улсын бага хурал хийе гэсэн Орос улсын санаачлагыг хөсөр хаян өөр арга хэрэглэх гэж байх шиг байна. Энэ хувилбаруудад Түрк улс хамгийн идэвхитэй үүрэг гүйцэтгэж байна. Америкийн зөвлөхүүдийн хатуу хяналт дор түркийн нутаг дэвсгэрээс сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж байна, харин сирийн хилийн ойролцоо Сирийн чөлөөт арми гэгч байрлаж байгаа ба эндээс сирийн нутаг дэвсэгрт халдан довтлож байгаа юм.

Сири улсын удирдлага түүнийг эсэргүүцэгчдийн үзэж байсан шиг сул байсангүй. Харин ч Дамаск болж байгаа үйл явдлуудыг эсэргүүцэх хангалттай хүчтэйгээ харуулсааар байна. Ижилхэн төр засгийг бий болгож “Сирийн Бенгазийг” бий болгохоор төлөвлөж байсан “Хам хотын шалгалтыг” Сирийн төр засаг амжилттай давсан байна. Байдал ингэж эргэхээр Орос, Хятад улсууд ч “бий болсон нөхцөл байдал, баримтад баригдан” байр сууриа өөрчлөнө гэж Барууныхан тооцож байсан бололтой. Тэр нь талаар болсон юм. Сөрөг хүчний зэвсэгт хүчний газар дээрхи болзошгүй довтолгоог ч Сирийн ЗХ эсэргүүцэх чадвартай гэдгээ харуулсан юм. Ийм учраас барууныхан тактикаа өөрчилж түркийн тагнуулын онгоцны тусламжтайгаар сирийн АДХ системийг шалгаж үзсэн бололтой. Үр дүн нь бүхэнд тодорхой. Сирийн асуудлыг хүч хэрэглэн шийдэхийг санаархаж байгаа этгээдүүдэд санамж болсон байх. Сири улсад ливид байгуулсан шиг “нислэггүй бүс” бий болгох нь тийм ч амаргүй гэдгийг ойлгууллаа.

Сирийн АДХ системийг байгуулахад тусалсан гэдгээ ОУ нуухгүй байгаа юм. Сири улс урьд нь тохиролцсон гэрээний дагуу ОУ-аас 15 километрийн өндөрт нисэж 20 километрийн алсад байгаа байг устгах чадвартай ЗРПК “Панцырь-С1” 36 ширхэг цогцолборыг худалдаж авсан гэж оросын ОНХМХ-үүдийн хуудаснаа бичсэн байна. Үүнээс гадна Москвагийн цэрэг, дипломатын эх сурвалжийн мэдээгээр 2007 онд байгуулсан гэрээний дагуу ОУ Сири улсад эргийн хамгаалалтын “Бастион” цогцолборыг нийлүүлсэн байна. Үүнээс арай өмнө 2005 онд байгуулсан гэрээний дагуу ОУ Сири улсад “Стрелец” зенит, пуужингийн цогцолборын багцыг нийлүүлсэн байна. Эдгээр нийлүүлэлт нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг огтхон ч зөрчөөгүй гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдсэн байна. Сири, израилийн сөргөлдөөнөөс болж энэ гэрээнүүдийг урьд нь хийж байсан юм. Одоо байдал өөрчлөгдөөд байна. Тэгэхдээ сирийн АДХ системийн боломж огтхон ч өөрчлөгдөөгүй юм. Одоогийн үйл явдал Барууныхны цаашдын үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Барууны өмгөөлөн хамгаалагчид нь найдлага тавьж байгаа сирийн сөрөг хүчнийхэн бүх ард түмний ашиг сонирхолыг илэрхийлж чадахгүй байгаа, хэрвээ Сири улсад төр засгийг солих ажиллагаа шаардагдвал зөвхөн үндсэн хуулийн дагуу явагдана гэдэг нь одоо тодорхой боллоо. Барууныхан үүнийг хэр хурдан ойлгоно тэр хэмжээгээр Ойрхи Дорнодын ард түмнүүд болон Барууныханд өөрсдөд нь сайн байх болно.