Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ, Өмнөд Солонгос улсын хийсэн өргөн хэмжээний хээрийн сургууль нь бүс нутгийн байдалд эсрэгээр нөлөөллөө. Байлдааны буудалцааны үеэр төрийн далбааг буудсны хариуд цөмийн зэвсгийнхээ нөөцийг нэмэгдүүлнэ гэж Пхеньян мэдэгдлээ.

“Дайн зарлалгүйгээр тусгаар улсын төрийн далбааг байлдааны сумаар буудсан нь байлдааны ажиллагаа бөгөөд улс төрийн учир шалтгаантай өдөөн хатгалага” гэж ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ ажиллагааны хариуд өөрийгөө батлан хамгаалах үүднээс Хойд Солонгос улс цөмийн тогтоон барих хүчнээ бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэх болно гэж БНАСАУ-ын ГХЯ-ны нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгч мэдэгджээ. Умардынхны штабын төв болгосон газар БНАСАУ-ын далбааг хэрэглэсэн ба үүнийг хээрийн сургуулийн үед анх удаа ашигласан гэж өмнөд солонгосын тал мэдэгдсэн байна. Байны хувьд далбааг сонгосон нь ямар ч техникийн зорилтыг шийдээгүй нь ойлгомжтой. Энэ ажиллагаа нь БНАСАУ-ыг л доош нь хийх зорилготой байсан сурталчилгааны ажил байсан юм. Мөн өөрийнхөө сүр хүчийг үзүүлэх гэсэн бололтой.

Энэ хээрийн сургуулийг явуулах товыг ч Пхеньяныг өвдтөл нь “тарихад” зориулсан сонгосон байна. Энэ ажиллагааг 1950-1953 онуудын хооронд болсон Солонгосын дайны 62 жилийн ойд зориулсан байна. Түүхэн парлелийг хэн ч нуугааагүй юм. Хойд Солонгосын зэвсэгт хүчий дайралтыг эсэргүүцэх холбоотнуудын боломжийг харуулахад хээрийн сургуулийн зорилго оршиж байсан гэж зохион байгуулагчид нь ярьсан байна.Энэ байлдааны буудлагатай зэрэгцээд Шар тэнгисийн ай сав дахь цэрэггүй бүсийн ойролцоо америкийн “Жорж Вашингтон” нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц оролцсон АНУ, Өмнөд Солонгос улсын флотуудын 3 өдрийн хээрийн сургууль бас болсон байна.

БНАСАУ, Өмнөд Солонгос улс хоёр харилцан дайсагналцлыг багасгах талаар юу ч хийхгүй байгаа бөгөөд АНУ,Умард, Өмнөдын сөргөлдөөний гал дээр тос нэмэж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн солонгос судлалын төвийн удирдагч Рональд Савельев үзэж байна: «Улс хоорондын харилцан хамтын ажиллагааны үүднээс авч үзвэл хоёр талын ийм ажиллагааг ухаалаг гэж нэрлэж болохгүй. Өмнөд Солонгос улс л онцгой түгшүүртэй байдал үүсгэхийг санаархаж байгаа юм. Харин америкчууд өөрийн холбоотноо дарж байхын оронд Вашингтон энэ нөхцөл байдалд тус бүс нутагт түгшүүртэй байдлыг буруулах арга замыг хайхгүй байгааг гэрчилсэн алхамуудыг хийж улам давруулж байна» гэж тэр ярилаа.

Солонгосын хойгын эргэн тойрны байдлыг хурцатгахад хойд солонгосын тал сүрдүүлсэн мэдэгдэл хийх, өөрийн пуужинт цөмийн нөөцөө нэмэгдүүлэх бодит алхамуудыг хийх зэргээр эсрэг нөлөө үзүүлсээр байна. 2008 оны 12-р сард тасарсан зургаан талын хэлэцээрийг сэргээхийг оролцогчид нь оролдож байгаа өнөө үед байдал муудсан нь үнэхээр харамсалтай юм. Зургаан талын хэлэлцээрт хоёр Солонгос улс, Хятад, Орос, АНУ, Япон улсуудын төлөөлөгчид оролцдог юм. Маргааш Сөүлд энэ асуудалд зориулсан Орос, Өмнөд Солонгос улсуудын төлөөлөгчдын уулзалт болох юм. Америк, өмнөд солонгосын хээрийн сургуулийн үеэр хойд солонгосын төрийн далбааг буудсан тухайгаа Сөүл бахархалтайгаар мэдэгдэж, Пхеньян хилэгнэн уурсаж байгаа энэ үед “зургаан” талын хэлэлцээрийг сэргээх хүнд замыг богинохон хугацаанд туулна гэдэг итгэл найдвар бага байна.