Ирак улсын медиа-зохицуулагч лицензийн хугацаа нь дууссан учир 40 орны ОНХМХ-үүдийн агентлагуудын төлөөлөгчийн газруудыг хааж магадгүй байна. Рейтер агентлаг өнөөдөр энэ тухай мэдээллээ. Хаах магадлалтай ОНХМХ-үүдийн төлөөлөгчийн газруудын тоонд британын телевиз, радиогийн Би-Би-Си агентлаг, америкийн “Америкийн дуу хоолой” радио станц орж байна. Тус улсад болж байгаа шашин хоорондын мөргөлдөөний тухай мэдээллэж байдаг медиа-компаниудын үйл ажиллагаатай энэ арга хэмжээ огт хамаагүй гэж ОНХМХ болон олон нийттэй харьцах иракын комиссын төлөөлөгч мэдэгдсэн байна. ОНХМХ-үүдийн төлөөлөгчийн газрууд лицензийн татвараа төлөөгүй учраас тэднийг хаах гэж байгаа гэж тус байгууллага мэдээлсэн байна. Иракын төр засгийн энэ ажиллагааг сэтгүүлчдийн нийгэмлэг эрс шүүмжилж байна.