Хойд солонгосын дүрвэгсэдийг Өмнөд Солонгост оруулахад туслаж байсан өмнөд солонгосын иргэнийг Вьетнамд баривчилсан байна. Өмнөд Солонгосын ГХЯ өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Вьетнамын өмнөд нутгийн Хошимин хотод Өмнөд Солонгос улсын 51 настай иргэнийг баривчилсан гэж ГХЯ-наас мэдээлсэн байна. Баривчилсан шалтгааныг Вьетнамын төр засаг мөрдөн байцаалт явуулж байгаа гэсэн шалтгаанаар тайлбарлахгүй байна. Өмнөд Солонгос улсад очихын тулд БНАСАУ-ын цагаачид Вьетнам, Тайланд, Лаос улсуудын хилийг байнга зөрчиж байдаг юм.