0Абингдонын заан яст мэлхийн төрөлд багтдаг Ганц бие Жорж нэртэй яст мэлхий Галапагоссийн олтирогын Санта-Крус арлын дархан цаазат газар үхсэн байна. Ганц бие Жорж үхэхийнхээ өмнө 88 кг жинтэй, 180 см урттай байсан байна. Энэ яст мэлхий тийм ч хөгшин байгаагүй, 100 орчим настай байсан юм. Ийм төрлийн яст мэлхийнүүд гол төлөв өвддөг зүрхний өвчнөөр үхсэн байх гэж үзэж байна. Гэхдээ задлан хийсний дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Жоржийг 1972 оны 12-р сард Пинта арал дээрээс эрдэмтэд олсон юм. Түүнийг америкийн жүжигчин Жорж Гобелийн нэрээр нэрлэсэн юм. Хэдэн арван жилийн турш эрдэмтэд ганц бие Жоржийг галапагоссийн өөр төрлийн яст мэлхийнүүдтэй эвцэлдүүлэхийг оролдсон боловч амжилтанд хүрээгүй юм. Жоржийн хээлтүүлсэн галапагоссийн нэгэн эм яст мэлхий өндөглөсөн боловч өндөгнөөс зулзага гараагүй байна. Заан яст мэлхийг галапагоссийн арал дээр 150 жилийн өмнө бүрмөсөн устгасан юм. Түүхэн баримтаас харахад халим агнагчид хүнсэндээ зориулж хэдэн сая яст мэлхийнүүдийг арлаас авч явсан байна. Энэ яст мэлхийг далайчид “амьд лаазалсан мах” гэж нэрлэдэг байжээ. Учир нь яст мэлхий хөлгийн шоронд хоол ундгүйгээр удаан хугацаагаар амьдарч чаддаг байжээ. Галапагоссийн олтирог арлууд нь Номхон далайд байдаг ба Эквадор улсын нутаг дэвсгэр юм.