Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Орос, египетийн харилцааг бэхжүүлэх, Ойрхи Дорнодод энх тайван тогтвортой байдлыг хангах зорилгоор Египетийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Путин бичсэн байна. “Лалын ахан дүүс” лалын хөдөлгөөний улс төрийн нэг жигүүр болох Эрх чөлөө, шудрага ёсны төлөө намаас нэр дэвшсэн Мурси ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд 51,7%-ийн санал авч ялалт байгуулсныг СЕХ ням гаригт зарлалаа. Үүний дараа Мурси “бүх египетчүүдийн ерөнхийлөгч байна” гэсэн амлалтаа биелүүлж намын эгнээнээсээ гарсан байна.