0ОХУ-ын Сибирийн холбооны тойрогт өнөө өглөөний байдлаар 106 ойн түймэр 20 мянган гектар талбайд шатаж байна. Ийнхүү өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ойн түймрийн талбай 30%-иар нэмэгдсэн байна. Тэгэхдээ 55 ойн түймрийг унтрааж чадсан байна. Красноярскын хязгаар, Тува, Буриадын БН улсууд, Томск, Эрхүү, Новосибирск мужуудад ойн түймэр дүрэлзсээр байна. Аврагчид болон гал сөнөөгчдийн шалмаг ажиллагааны хүчинд суурин газруудад аюул учраагүй байна.