Сирид унагасан түркийн тагнуулын онгоцтой холбоотой асуудлыг Анкара олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэж Түрк улсын ГХЯ өчигдөр мэдэгдсэн байна. Унагаасан онгоц нь ямарч зэвсэггүй байсан бөгөөд олон улсын усан дээгүүр нислэг үйлдэж байсан гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Түрк улсын ГХЯ Сири улсын энэ ажиллагааг түрэмгийлэл гэж нэрлээд, болсон үйл явдлын бүх хариуцлагыг Дамаскт тохсон байна. НАТО-гийн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг Анкара шаардаж байгаа ба энэ болсон явдлын талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлсэн гэж түркийн ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Өнгөрсөн баасан гаригт сирийн АДХ хүчнийхэн түркийн сөнөөгч Ф-14 “Фантом” онгоцыг сөнөөсөн бөгөөд сирийн агаарыг хилийг зөрчсөн гэж Дамаск мэдэгдсэн байна. Анхааруулсан дохио өгөлгүйгээр онгоцыг шууд устагасан гэж Түрк улсын ГХЯ өөрийн зүгээс мэдээлсэн юм.