ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодоор хийх цуврал айлчлалаа өнөөдөр эхлэнэ. Энэ цуврал айлчлалын үеэр Путин, Израил улс төрийн тэргүүнүүд, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн болон Иордан улсын хаантай уулзана. Палестин, израилийн зохицуулалт, сирийн хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудалууд хэлэлцэх хэргийн гол сэдвүүд болох байх гэж үзэж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснийг иш татан оросын мэдээлэлийн агентлагууд ингэж мэдээлсэн байна. Сүүлийн долоон жилд анх удаа Израиль улсад хийх айлчлалаар Путины энэ удаагийн аян эхлэх юм байна. Фашист Германыг Улаан арми бут цохисон ялалтад зориулсан Дурсгалын цогцолборыг нээх баяр ёслолын ажиллагаанд Влдаимир Путин, Нетаньяхутай хамт оролцсноор түүний айлчлал эхлэх юм. Энэ дурсгалын цогцолборыг байгуулах санаачлагыг израилийн тал гаргасан ба төслийг оросын архитекторчид боловсруулсан юм. Дараа нь Орос улсын төрийн тэргүүн, ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон ерөнхийлөгч Шимон Перес нартай уулзана. Айлчлалын 2 дахь өдөр Путин Вифлеемд Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай хэлэлцээр хийж, оросын шинжлэх ухаан, соёлын төвийг нээх ёслолд оролцохоор төлөвлөж байна. Энэ өдөртөө тэрээр Иордан улсад очиж 2-р Абдулла хаантай уулзах юм. Мөн Иисус Христосыг загалмайлсан Иордан голын эрэг дээр барьсан оросын мөргөлчидөд зориулсан байрыг нээх ёслолд оролцох юм.