Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг солисноор энэ улсын асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Израиль улс үзэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 6-р сарын 25-нд Израиль улсад хийх албан ёсны айлчлалын өмнө израилийн дэд ерөнхий сайд, ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр Путины айлчлалын явцад Сирийн байдлыг хэлэлцэх юм байна. Юуны өмнө Сири улсад “хүчирхийлэлийг нэн даруй зогсоох шаардлагатай гэж” Израилийн ГХЯ-ны тэргүүн үзэж байна. Арабын ертөнцийн Египет, Тунис, Сири улсуудын эсэргүүцлийн хөдөлгөөний гол шалтгаан бол эхний ээлжинд ажилгүйдлийн өндөр түвшин, амьдралын хүнд нөхцөл, хүн амын зарим хэсэг нь боловсрол эзэмшиж чадахгүй байгаа зэрэг асуудлууд юм гэж Либерман хэлсэн байна. Ийм учраас өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэж дэд ерөнхий сайд үзэж байна. Улс орондоо хөрөнгө оруулагчид болон хөрөнгийг хэрхэн татах вэ?, ажлын байрыг яаж бий болгох вэ? зэрэгт асуултын гол нь оршиж байна гэж Либерман хэлжээ.