Гурван хүн суулгасан хятадын гүний усны шумбагч аппарат 7 мянга 15 метрийн гүнд шумбаж үндэсний дээд амжилт тогтоолоо гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Домогт гардаг далайн луу “Зяолунгийн” нэрээр нэрлэсэн гүний усны аппаратын шинэ загварыг Номхон далайн Марианы цутгаланд туршсан байна. Энэ шумбалт нь “Далайн луугийн” 4 дэх удаагийн гүний усны шумбалт юм. Хятадууд ийм аппаратуудын тусламжтайгаар ирээдүйд далай тэнгисийн ёроолын ашигт малтмалын орд газруудад хайгуул хийж түүнийг эзэмших гэж байгаа юм. Хятад улс гүний усны энэ аппаратыг бүтээснээрээ 3,5 километрийн гүнд шумбах жолоодлогот аппаратын технолог эзэмшдэг АНУ, Франц, Орос, Япон зэрэг улсуудын дараа дэлхийд 5-р байрт орлоо.