ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 36-р чуулган Санкт-Петербургтөнөөдөр ажлаа эхлэж байна. Энэ чуулганы үеэр Дэлхийн өвийн цэст оруулах 31 объектын тухай асуудлыг шийдвэрлэх болно. ОУ энэ цэст оруулахаар “Оросын Кремлиуд” цувралаа дэвшүүлээд байна. Катар, Конго, Палау, Палестин, Чад зэрэг улсууд өөрийн объектуудаа анх удаа дэвшүүлж байна. Энэ удаагийн чуулган 7-р сарын 6 хүртэл үргэлжилнэ гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдсэн байна. Энэ олон улсын томоохон форумыг ОУ анх удаа хүлээн авч байна. Бүх дэлхийн соёлын болон байгалын өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Конвенцийн гишүүн 180 гаруй орны төлөөлөгчид энэ удаагийн чуулганд оролцож байна. Интернетээр шууд дамжуулан үзүүлэх мэтгэлцээнийг нийгэм болон ОНХМХ-үүд анх удаагаа үзэх болно гэж Лукашевич нэмж хэллээ.