Орос, хятадын гадаад худалдааны эргэлт 2012 онд 100 тэрбум долларт хүрч мэднэ. ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Сүүлийн хоёр жилд жил бүр 40 гаруй хувиар нэмэгдэж байгаа бараа эргэлтийн өсөлтийн хурдац хадгалагдаж байна гэж тэр хэлсэн байна. Хоёр талын худалдаа эдийн засгийн холбооны тогтвортой байдлын түвшинг хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлэх замаар бэхжүүлэх ёстой гэдэгт дипломатч итгэлтэй байна. Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбар, инновацийн дэд бүтэц, аялал жуулчлал, газар тариалангийн цогцолбор, цахилгаан станц барих зэрэгт хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг ОУ сонирхож байна гэж Моргулов тэмдэглэсэн байна. 2020 он гэхэд хоёр талын худалдааны жил бүрийн хэмжээг 200 тэрбум долларт хүргэхийг Москва, Бээжин хоёр зорьж байна.