Сирийн дэглэмийг унагахыг оролдох болон сөрөг хүчнийг нэг талаас дэмжих зэрэг нь бүрэн хэмжээний иргэний дайнд хүргэнэ гэж ОУ анхааруулж байна. Хэрвээ ийм байдалд хүрвэл энэ нь зөвхөн сирийн ард түмэнд ч биш нийт бүс нутагт асар их хохирол учруулна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Сирийн нийгмийн бүх давхарагын төлөөлөгчдийн хооронд яриа хэлэлцээ хийх замаар Сирийн мөргөлдөөнийг зохицуулахын төлөө Орос, Хятад улсууд тэмцэж байна гэж тэр санууллаа. Олон улсын хүчин чармайлт нь сиричүүд өөрсдийнхөө ирээдүйг бие даан тодорхойлох болон нөхцөл байдлыг зохицуулахад сирийн ард түмэнтэй үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад оршино. Сири улсын талаар олон улсын бага хурал хуралдуулах болон НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжих асуудлаар хүч нэмэгдүүлэх зэрэг нь оросын санал санаачлагад тусгалаа олсон юм гэж Моргулов тэмдэглэсэн байна.