Испан улсын шигшээ баг Францийн үндэсний багыг хожиж Европын 2012 оны аврага шалгаруулах тэмцээний хагас шигшээд үлдлээ. Донецк хотод бямба гаригт болсон тэмцээн 2:0 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Урьд нь испанчууд францчуудыг зөвхөн нөхөрсөг тэмцээнд л ялж байжээ.Ингээд Дэлхийн болон Европын одоогийн аврага Испан улсын шигшээ баг Евро-2012 тэмцээний хагас шигшээд үлдлээ. Тэд 6-р сарын 27-нд Донецк хотод Португалын шигшээ багтай тоглох юм. Энэ тэмцээний хагас шигшээгийн сүүлчийн баг өнөөдөр Киевт тодорхой болно. Тэнд Англи, Италын шигшээ багууд тоглоно.