0Өнөөдөр Египет улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны дүнг зарлана. Сүүлийн өдрүүдэд СЕХ ерөнхий сайд асан Ахмед Шафик болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөний Мухаммед Мурси нарын нэр дэвшигчдийн гомдол мэдүүлгийг авч үзлээ. Сонгуулийн төв комисст нийтдээ 400 гомдол мэдүүлэг ирсэн байна. Нэр дэвшигчдийг дэмжсэн олон мянган хүний жагсаал цуглаан өнгөрсөн бямба гаригт Каирт болсон юм. Тахрир талбай дээр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний талынхан, Наср-сити дүүрэгт Шафикыг дэмжигчид тус тус цугларсан байна. Сонгуулийн албан ёсны дүнг зарласны дараа олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлаас зайлсхийж чадахгүй гэж улс төр судлаачид үзэж байна. Цагдаагийнхан болон арми өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна. Улсын байгууллагууд, амин чухал объектууд тэр дундаа Суэцийн сувгыг онцгой хамгаалалтанд аваад байна