Өмнөд Солонгос улсын хүн ам 50 саяаас давлаа гэж тус улсын статистикийн үндэсний алба мэдээллээ. Дөчин сая хүнтэй болсон өмнөх амжилтанд 29 жилийн өмнө хүрч байжээ.Хэрвээ дэлхийн хүн амыг 7,5 тэрбум гэж тооцвол өмнөд солонгосчуудад 0,71% л ногдож байгаа юм. Харин тус улс эдийн засгаараа дэлхийн хөгжингүй 15 улсын тоонд багтаж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгосын хүн амын тоо 2030 он гэхэд дээд цэг 52,16 саяд хүрэх ба дараа нь багасах юм байна.