Хэрвээ эдийн засгийн хямрал Хятад болон еврогийн бүсийг хамарвал авах ёстой хямралын эсрэг цогц арга хэмжээг оросын засгийн газар бэлдээд байна. Санкт-Петербург хотод 6-р сарын 21-23-ны хооронд болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр энэ тухай тодорхой болсон байна. Уламжлалт 16 дахь дээд хэмжээний уулзалтад 30 орны улс төрийн болон бизнесийн дээдсүүд цугларсан байна. Бараг 40 цаг үргэлжилсэн хэлэлцээний дүнд дэлхийн тэргүүлэх компаниуд 10 тэрбум орчим долларын үнэтэй 30 гаруй гэрээнд гарын үсэг зурсан байна. Петербургийн эдийн засгийн форумын гурван өдрийн ажлын дүн ийм байна. “Үр ашигтай тэргүүлэл” уриан дор болсон түүний талбар дээр эдийн засгийн цаг үеийн асуудлыг хэлэлцэж, маш чухал гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, телевизийн гүүр нэвтрүүлэг, хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга болж үзэсгэлэн ажилласан байна. Даяарчлалын өнөөгийн эрин зуунд нэг бүс нутагт болж байгаа эдийн засгийн донсолгоо бүх улсуудыг хамарч байна гэж Оросын ерөнхийлөгч форумыг нээхдээ тэмдэглэсэн юм. Ийм учраас санхүүгийн хариуцлага даяарчлалын шинж чанартай болж байна гэж Владимир Путин тэмдэглээд: «Бүгдээрээ бие биеэсээ хамааралтай дэлхийн эдийн засгийн даяарчлалын шинж чанар өнөөдөр юуны түрүүнд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсуудыг даяарчлалын шинж чанартай хариуцлага хүлээхийг шаардаж байна. Энэ нь нөөцийн валют гаргадаг улсуудад хамааралтай» гэж Путин хэллээ.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсууд одоо хямралаас гарах арга хэмжээг боловсруулж байна. Дэлхийн санхүүгийн бүтцийг шинэчилсэн тохиолдолд ямарч арга хэмжээ үр ашигтай байх болно. Тэднийг бүгдий нь тэр тусмаа ОУВС-г өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа юм. Хөгжиж байгаа зах зээлүүд энэ байгууллагад асар их хувь нэмэр оруулж байгаа ч гэсэн одоог хүртэл ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ болон европын тэргүүлэгч орнууд бүрэн хянаж байна. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон гэдэгтэй ОУВС-гийн ерөнхий захиралын орлогч Дэвид Липтон санал нэгтэй байна: «Шинэ зах зээлүүд дэлхийн эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг болсон өнөө үед ОУВС-гийн удирдлагыг болон квотыг өөрчлөх ёстой гэж бид үзэж байгаа. Ийм учраас тэд ОУВС-д чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Мэдээж хэрэг энд бүх хөгжиж байгаа орнууд орохгүй» гэж тэр ярилаа.

Түргэн хөгжиж байгаа эдийн засгийн үүргийг өнөөдөр дутуу үнэлэж болохгүй. Жишээ нь БРИКС мэт байгуулагын нөлөө асар хурдтай өсөн нэмэгдэж байна гэж оросын ерөнхийлөгч форум дээр тэмдэглэсэн байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг улсууд нь зөвхөн хямралыг даван туулахад харилцан үйлчлэхэд бэлэн байгаад зогсохгүй, өөрсдөдөө нэмэлт хариуцлага хүлээгээд байна гэж Путин тэмдэглэсэн байна. Тэд ОУВС-д 75 тэрбум доллар нийлүүлэхэд бэлэн болоод байна.

Санкт-Петербургт цугларсан бизнесменүүд мэдээж хэрэг цаг хугацааг дээд зэргээр ашигласан юм. Форумын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээний өртөг өнгөрсөн жилийнхээс 1,5 дахин их буюу 10 тэрбум гаруй доллар болсон байна.