1812 онд Эх орны их дайн эхэлснээс хойш өнөөдөр 200 жил болж байна. Энэ дайны явцад ОУ-д халдан довтолсон Наполеоны армийг бут цохисон юм. Одоогоос яг хоёр зуун жилийн өмнө наполеоны цэргүүд дайн зарлалгүйгээр хилийн Неман голыг гатлан ОУ-ын хил хязгаарт халдан довтолсон юм. Тэр үед Франц улсын гол дайсан байсан Англи улсыг тив талаас нь бүслэх Наполеоны төлөвлөгөөг ОУ дэмжээгүй нь дайн хийх шалтаг болсон байна. Францын эзэн хаан “оросын кампанит ажлыг” гуравхан жилд дуусгана гэж төлөвлөсөн байжээ. Наполеоны армийг бут цохиж, Орос улсын нутгийг чөлөөлснөөр 1812- оны 12-р сард дайн дууссан юм. Энэ ялалтын гол онцлог нь дайнд бүх ард түмэн оролцож, оросын цэрэг, офицерүүд нийтээрээ эрэлхэг гавьяа байгуулсанд оршиж байгаа юм. Өнөөдөр гараагаа авсан Москва-Париж-Москва автомашины аян тэр үеийн дайн тулалдаан болсон газруудаар явах бөгөөд энэ аяныг энэ алдарт ойд зориулсан байна.