Буудаж сөнөөсөн онгоцны эргэн тойронд бий болсон байдлыг зохицуулахад Сири, Түрк улсуудад НҮБ туслахад бэлэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бямба гаригт Түрк улсын ГХЯ-ны сайд Ахет Давутоглутай утсаар ярьсны дараа ингэж мэдэгдсэн юм. Энэхүү байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг Түрк, Сири улсуудад Пан Ги Мун дахин уриаллаа. Энэ онгоцтой холбоотой асуудлаас болж нийт бүс нутагт аюултай хор уршигтай болж мэднэ гэдэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэл зовинож байна. Баасан гаригт Сири улсын АДХ цэргийнхэн түрк улсынх байх магадлалтай Ф-4 “Фалькон” сөнөөгч онгоцыг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр буудаж далайд унагасан юм. Өөр нэг мэдээлэлээр энэ нь тагнуулын онгоц байжээ. Хоёр нисгэгчийг олох эрэл хайгуулын ажил одоохондоо үр дүн өгөөгүй байна. “Энэ ажиллагаа нь Түрк улсын эсрэг чиглээгүй гэж” Сири улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. Иймэрхүү тайлбарыг Анкара хүлээж авахгүй байгаа бөгөөд хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байгаа юм.