АНДЭЗХАБ-ын  чадавхи их бөгөөд одоогийн байдлаар бүрэн нээгдэж чадаагүй байна, энэ нь ирээдүй бүс нутгийн орнуудаас шалтгаална гэсэн үг юм. Гэхдээ дэлхийн хэмжээний одоогийн тулгамдсан асуудлууд нь бүс нутгийн хувьд сүрхий сорилт болоод байна. Эдгээр асуудлуудыг “Ази-Номхой далайн бүсийн эдийн засаг” мэтгэлцээний үеэр хэлэлцэв.

АНД-н бүсийн ирээдүйн асуудлудыг хэлэлцэх хийгээд, тухайлбал, 9-р сард Владивостокд зохиогдох АНДЭЗХАБ-ын чуулганы хөтөлбөрүүд нь бүс нутгийн орнуудын өмнө хурцаар тавигдаж байгаа заналхийлэл, дуудлагуудад зориулагдсан. Goldman Sachs Asset Management банкны бүлгийн удирдах зөвлөлийн тэргүүн Жим О’Нилын үзэж байгаагаар, бүс нутагт сүрхий асуудал гархад бэлэн болоод байна.

«Ирээдүйд олон өөрчлөлтүүд гарч мэдэх юм. Хятадын түүхий эд болон Энэтхэгтэй хилийн асуудал нь төдийлөн хэлэлцэгдэхгүй ч, жишээ нь, Хойд, Өмнөд Солонгосын нэгдэл анхаарал татаж мэдэх юм. Тайван, Пакистан болон Энэтхэг –тоо тоймшгүй асуудалтай тулгарч байна, гэхдээ эдгээр орнуудад хязгааргүй боломжууд бий юм» гэж Жим О’Нил хэллээ.

Хятад нь дотооддоо асуудалтай байна. Мэтгэлцээнд оролцогчид энэ улс ойрын ирээдүйд тэргүүлэх байр сууриа алдаж мэднэ гэдэгтэй санал нэгдэв. Ингэж үзэх үндэслэл нь өчигдөр тавигдаагүй юм шүү гэж Hyundai Energy and Resources компани ерөнхий гүйцэтгэх захирал Бон-Жин Янг онцлон тэмдэглээд

«Дөчин жилийн турш нэг гэр бүлд нэг хүүхэд гэсэн бодлого үйлчилж ирсэн. Харин одоо залуу хос бүр өөрийгөө болон өөрийнхөө жижиг хүүхдийг хангахын зэрэгцээ өөр бас 4 хөгшин настай хүнийг дэмжих ёстой болоод байна. Эцэст нь гэр бүл болсон залуу хос нь долоон хөгшин хүнд үйлчлэх ёстой болоод байна» гэлээ.

Үүний болон өөр бусад чухал асуудлуудын дүнд Хятад улс нь дэлхийг тэргүүлэх үүргийг өөртөө хүлээж чадахгуй юм гэж шинжээч үзэж байна. Нөгөөтэйгүүр, Орос улсын хувьд АНД-н бүсийн хүрээнд түншлэлийн болон тэргүүлэх асуудал нь Дорнод-Сибирийн чадавхийг нягт хөгжүүлэхтэй холбоотой юм. Үүнд мэтгэлцээнд оролцогчдын санал болгоод байгаа улс орнуудын хамтын ажиллагаа, бизнесийг хөгжүүлэх асуудал нь дэд бүтцийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй хэвээр үлдэж байна гэж ВТБ банкны тэргүүн Андрей Костин батлан хэллээ. Тэрээр хэлэхдээ, миний бодлоор бол гол асуудал Япон, Хятадын бизнесийн хүрээнийхэн Москва руу нисч ирэхгүй, харин Владивосток, Хабаровск хотуудын нэгийг сонгоход байх ёстой. Бизнесийг орос улсын эдийн засгийн хэсэг гэж үзэх юм бол шүү дээ гэж тэр хэллээ .

Орос улсын сангийн сайд асан Алексей Кудрин мэтгэлцээний эцэст гутрангуй үзэлтэнүүдэд ямарч боломж үлдээсэнгүй. Тэр хэлэхдээ, АНДЭЗХАБ бол манай хоёр хөрш, хоёр асар том эдийн засагтай – Хятад, АНУ байдаг, бүс нутаг. Үүн дээр Япон, Солонгосыг нэмэх юм бол бид нэг бүс нутагт ажлын гайхалтай чадавхитай болох юм. Үүн дээр бас нутаг дэвсгэр болон байгалийн нөөцийг нэмээд үз л дээ. Өнөөдөр Орос улс эдгэр чадавхуудыг нээх хамгийн их сонирхолтой орнуудын нэг байна.

Харин чадавхи хэрэгжинэ гэдэгт чуулганд оролцогчид ердөө ч эргэлзэхгүй байна.