Сибирийн нутаг дэвсгэр дээр пуужин тээгч унасны улмаас экологийн байдалд болон орон нутгийн хүн амын эрүүл мэндэд хүчтэй нөлөөгүй.Ийм дүгнэлтийг Сибирийн районуудын экологийн аюулгүй байдлын асуудлаар Алтайн Бүгд найрамдах улсын Чемал тосгонд зохиогдсон эрдэм-шинжилгээн, арга зүйн бага хуралд оролцогчид гаргажээ. Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр нь 40 гаруй жил Байконураас хөөргөсөн пуужингийн шатнуудыг унагадаг газар болгон ашиглагдаж ирсэн юм. Бүс нутагт унах 4 бүс байдаг төдийгүй энэ хугацаанд хуримтлагдсан 2,5 тонн сансрын хогийг нүүлгэжэээ.