Алтайн хязгаарын “Бирюзовая Катунь” эдийн засгийн бүсэд “АНД-2012. Алтай. Өсөлтийн цэгүүд” олон улсын залуучуудын удирдлагын чуулган ажлаа эхэллээ. Орос улсын 40 бүс нутаг болон гадаадын 12 орны 1500 орчим төлөөлөгчид майхан хотхонд байрлажээ.

Дөрөв дэхь удаагаа зохиогдож байгаа чуулганы гол зорилго авъяаслаг удирдагчид болон залуучуудын багуудыг нэгтгэн, тэд нарыг бизнесийн, төрийн, олон нийтийн болон соёлын амьдралд татан оруулахад оршиж буй юм. 18 – 30 насны залуучууд нь энд байгуулаад байгаа 21 талбарын алийг ч сонгож болох юм. Тэд бүгдээрээ "Чи бизнесмен”, “Менежмент”, “Нийгмийн технологиуд” болон “Соёл урлагийн” чиглэлүүдэд нэгдсэн юм.

“АНД” чуулган нь гурван том арга хэмжээг нэгтгэж байгаагийн дотор, зуны нүүдлийн сесси болох “Бодит хэрэгжүүлэлт-2012” Бүх оросын оюутнуудын чуулга уулзалт, Их Алтайн залуу эрдэмтдийн Европын зуны сургууль болон “Алтай-Ази. Хил хязгааргүй боловсрол ” азийн оюутны конгресс юм. Залуус өөрсдийн төсөл болон саналуудаа шинжээчидтэй ярьж хэлэлцэх боломжтой юм. Форумд оролцогчдод зориулан “дугуй ширээний “яриа, уран бүтээлийн лабораторуудыг зохион явуулна.

“АНД” чуулганд оролцогчид сансрын нисгэгчидтэй ярих боломжтой юм. Олон улсын сансрын станцынхантай радио холбоогоор ярилцах энэхүү завшаан нь тус чуулганы нэг уламжлал юм. Чуулган 6-р сарын 30 хүртэл үргэлжилнэ.