Орос улсын засгийн газар өөрийн нийгмийн сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Төлөвлөж буйгаар үүний туслалцаатайгаар хэрэглэгчид нь орос улсын нийгэм дэхь янз бүрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх боломжтой юм.

Одоо Орос улсад хэдэн арван Интернет нийгмийн сүлжээ ажиллаж байна. Тэдгээрийн дунд гадаадын LiveJournal, Facebook болон өөр бас зөвхөн оросын нийгмийн янз бүрийн зорилго, сонирхолтой хүмүүст зориулагдсан сүлжээнүүд бий. Эх орны анхны нийгмийн сүлжээ болох “Мой круг” /”Миний хүрээ” / 2005 онд байгуулагдсан. Төслийг боловсруулагчдын өмнөө тавьсан зорилтын дагуу энэ сүлжээ нь ажил болон мэргэжлийн хүмүүсийг олоход зориулагдсан юм. Үүнээс хойш нэг жилийн дараа оросын Интернетэд бас нэгэн сайт гарч ирсэн нь “В Контакте” байв. Одоо энэ сайт оросын сүлжээнүүдийн дунд тэргүүлэх болоод байна.

Үүний дараа маш их олон тооны хүмүүсийг анги сургууль, ажил мэргэжил, нас хүйс, газар зүйн байршилаар болон бусад зүйлүүдээр нэгтгэсэн америкийн Classmates сүлжээний дуураймал “Одноклассники” гарч ирсэн юм. Жишээ нь, өнгөрсөн жил оросын Интернетэд өөрийн төсөөллөөр бий болгосон ертөнцтэй, түүндээ зэрэгцэн орших хүмүүстэйгийн дотор бүр цус сорогч вампируудтай нийгмийн сүлжээ гарч ирсэн .

Харин одоо оросын сайд нар өөрийн нийгмйин сүлжээтэй болно. Энэхүү сайтыг “Нээлттэй засгийн газар” төслийн хүрээнд эрх баригчдын бүтцүүдийн үйл ажиллагааг жирийн хүмүүст нээлттэй болгох үүднээс бий болгоно.

Нийгмийн сүлжээ нь “Россиябездураков.ру” порталын бааз дээр суурилагдан бий болох юм. Сайт дээр иргэдийн амьдрал ахуйг хүндрүүлж байгаа аливаа хүнд суртлын үйл ажиллагаануудын тухай хүссэн хэний ч мэдээллэл нийтлэгдэх боломжтой. Нийтлэгдсэн мэдээллүүдийн дүнд тэнэг явдлуудын карт /зураг/зохиогдож байх юм.

Нийгмийн шинэ сүлжээнд бүлэгүүдийг байгуулж, мэдээлэл, зураг, текстүүд болон видео, аудио бичлэг файлуудыг өргөнөөр солилцох боломжтой. Шинэ сүлжээ зохиогчид нь тав тухтай байлгахын тулд Интернеттэй анх удаа нүүр учирч байгаа хүнд ч таатай сэтгэгдэл төрүүлэхийг амлаж байна. Үүнд төсвийн санхүүжилт үгүй бөгөөд сүлжээнд зөвхөн хувийн секторууд хөрөнгө оруулна.

Нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг явуулсны дараа хэсэг бүлэг хүмүүс аливаа асуудлуудаа шийдвэрлүүлэхийн тулд орон нутгийн захиргааны хурлын депутатуудад хандан уриа гаргахаар бэлтгэж байна. Илүү их анхаарал татсан асуудлуудыг холбооны түвшинд шийдвэрлэнэ.