Сочи хотын 500 гаруй иргэд Олимпийн өдрийг тэмдэглэв. Уг баяр Олон улсын олимпийн хөдөлгөөний 116 жилийн ойд зориулагджээ. Уг баяр тус хотын наран шарлагын газар “Олимпийн дасгалаар” эхэлж, дараа нь идэвхитэй амьдрал сонирхогч олон биеийн тамир спортын төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцов. Түүнчлэн наран шарлагын газар дээр 2014 онд Сочид зохион явагдах Олимпийн болон Паралимийн тоглолтуудын үер ажиллах сайн дурынхныг бүртгэх ажил явуулсан бөгөөд хөл хөдөлгөөн их байв.