«Хаккани сулжээ» гэгч 6-р сарын 22-нд Кабулын дүүрэгт зочид буудалд халдах ажиллагааг зохион байгуулсан байх гэж Афганистан дахь АНУ-ын цэргийн командлал сэжиглэж байгааг Афганистанд аюулгүй байдалд туслах Олон улсын хүчний командлагч генерал Жон Аллен мэдэгдэв. «Хаккани сүлжээ» гэгч бол Пакистаны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж буй афганистаны талибуудын том бүлэг юм.АНУ-ын командлал «Хаккани сүлжээ» гэгчийг урьд удаа дараа зэмлэсэн билээ. Пакистаны эрх баригчид тус бүлгийн ажиллагааг нутаг дэвсгэртээ таслан зогсоохыг хүсэхгүй байгааг Вашинтон тэсч ядахад хүрсэн гэж АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта саяхан Афганистанд айлчлах үеэрээ ил шууд мэдэгджээ. Кабулын дүүрэгт зочид буудлыг чөлөөлөх ажиллагаа бараг 12 цаг үргэлжлэв. Энд наанадаж 17 хүн амь үрэгджээ. «Талибан» хөдөлгөөн энэ халдан довтлосон ажиллагааны төлөө хариуцлагыг хүлээв.