Өнөөдөр оросын бүх сургуульд төгсөлтийн үдэшлэг болно. Энэ онд нийт 800 мянга орчим, түүний дотор нийслэлд 50 мянган хүн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөх юм. «Москвагийн төгсөгч-2012»баяр наадам хотын хэмжээнд анх удаа Улаан талбайд болно. «Бид нийтийн хүчин чармайлтаар элэгсэг дотно уур амьсгалыг бий болгож, Москва эдгээр охид хөвгүүдэд итгэж байгаагаа харулна. Энэ нь бидний хувьд ийм чухал ач холбогдолтой газарт төгсөгчдийн баяр наадмыг зохион байгуулах анхны туршилт болно» гэж нийслэлийн боловсролын газрын тэргүүн дэд дарга Вениамин Каганов хэллээ. Элсэлтийн кампанит ажиллагаа их дээд сургуулиудад гараа авлаа. 2012 онд төсвийн хүрээний орон тооны хувь хэмжээ өнгөрсөн оныхтой бараг адилхан байна.