Ази Номхон далайн бүс нутаг 20 жилийн дараа дэлхийн эдийн засагт тэргүүний байр эзлэнэ гэж ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин үзэж байна. Тэрээр Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд дугуй ширээний уулзалт дээр үг хэлж, гол төлөв Хятад улсын хувь нэмэгдсний ачаар ийн үр дүнд хүрэхийг тэмдэглэв. Ази Номхон далайн бүс нутаг хөрөнгө оруулахад таатай уур амьсгалтай бүс гэж Кудрин тэмдэглээд өөр тал бас байгааг дурдав. Азийн банкуудаас их хэмжээний зээл европын түншүүддээ олгож одоо Европын байдлаас шууд шалтгаалах болсон гэж Оросын сангийн сайд асан Алексей Кудрин хэлжээ.