Оросын хууль зүйн яам гэрлэх насыг нэмэх саналыг авч үзэж байна. Хуульчид оросын 21 нас хүрээгүй залуучуудад гэрлэхийг хориглох санал оруулжээ.  Залуу насандаа алдаа гаргахаас охид хөвгүүдийг хамгаалахад гол зорилго нь оршино.

Гэрлэж хүүхэдтэй болохынхоо өмнө эцэг эхийн үүргийг ухамсарлаж зохих зиндаанд залуучууд хүрэх ёстой гэж эрдэмтэд үзэж байна. Иймээс тэд гэрлэх насыг 21 хүртэл нэмж,зөвхөн онцгой тохиолдолд 16 настай залуучуудад гэрлэхийг зөвшөөрөх санал дэвшүүлэв.

Хуульчдын санаачилсан өөр хувилбар нэлээд зөөлөн байна. Гэрлэх гэж байгаа залуучуудын нэгэн нь 16 хүрсэн бол гэрлэх хамгийн бага насыг 14-өөр бодохыг санаачилжээ.Дашрамд хэлэхэд ХУ111 зууны эхээр эмэгтэй 13, эрэгтэй 15 настайдаа гэрлэхийг зөвшөөрсэн билээ. Эдугээ ОХУ-ын 11 субъектын хууль ёсоор 16 настайдаа гэрлэж болно.

Өнгөрсөн оны 12-р сараас Орост хуримын ёслолд 71 минут олгож байна. Гэрлэгсэд улс орны хууль ёсоор гэрлэгсэдийг бүртгэх ордонд мөн хугацаанд байх ёстой. Оросын хууль зүйн яамнаас ийм дүрэм тогтоожээ.

Энэ оны 3-р сард Оросын засгийн газраас биеэчлэн очиж төдийгүй интернетээр орон нутгийн засаг захиргааны байгууллагад мэдүүлэг явуулах боломж иргэдэд олгох хуулийн төслийг парламентад хэлэлцүүлэхээр оруулав. Түүнээс гадна оросын оршин суугчид гэрлэх буюу салах өргөдлөө цахим хэлбрээр явуулж мэднэ.

Өнгөрсөн оны нийгэм судлалын санал асуулгын үр дүнгээс харахад гэрлэгсэдийн 91 хувь нь хайр сэтгэлтэй гэрлэжээ. Хайр сэтгэлтэй болсноор л гэрлэсэн гэж асуултад хариулсан 24 нас хурээгүй залуучууд хариулав. Гэрлэхэд хямгатай өөр бодолтой хандсан гэж асуултад харулагсадын 3 хувь нь хариулсан. Эдгээр нь гол төлөв ах насны хүмүүс юм.

Амрагтайгаа ямагт хамт байхын тул гэрлэдэг гэж өөр нэгэн санал асуулгад оролцогчдын тэн хагас гаруй нь хэлсэн байна. Удам залгамжлахаар гэрлэдэг гэж зарим нь мэдээлэв. Хууль ёсоор гэрлэх нь ганцаар амьдрахаас сэрэмжилж, өндөр насныхаа аж байдлыг тогтвортой хангах боломж хэмээн санал асуулгад оролцогчдын дөрөвний нэгэн нь үзэж байна. Урьдчилсан тооцоолт буюу бизнесийн түнш болохоор гэрлэдэг гэж оросын цөөн оршин суугч мэдээлэв.Гол төлөв салсан хүмүүс ийм саналтай байна. Гэрлэх заншил төлөвшсэн учраас дадан дасч гэрлэж байна гэж зарим нь үзжээ.