Алс Дорнод, Сибирийн дэд бүтцийн хөгжил зөвхөн зорчигч, ачаа тээвэрлэлитйг хамрах ёсгүй гэж Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгч Владимир Якунин үзэж байна. «Дээд бүтэц тухайлбал төмөр замын сүлжээг хөгжүүлэхгүй бол Алс Дорнод, Сибирийг хөгжүүлэх аргагүй болно» гэж тэрээр хэлээд «дэд бүтцийн хөгжлийг зөвхөн зорчигч, ачаа тээвэрлэлтийн үүднээс авч үзэх нь буруу» гэж тэмдэглэв. «Дэд бүтцийн хөгжил хөрөнгө оруулах төслүүдийн боломжтой холбоотой. Хятад, өмнөд солонгосын банкууд хөрөнгө оруулахыг сонирхож байна. Алс Дорнод, Сибирийн эдийн засгийн хөгжлийн энэ боломжийг мартаж болохгүй» гэж Якунин хэлжээ. Тэрээр Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд «Зүүн Сибирь, Алс Дорнодын стратегийн хөгжил ба азийн зах зээлүүдийн чадавхи» гэсэн санал шүүмжлэлийн явцад үг хэлэв.