Оросын «Газпром нефть», японы JOGMEC компаниуд Чонский төслийн Игналинский хэсэгт геологийн судалгаа хамт хийж эхлэнэ. Энэ нефтийн орд газар ОХУ-ын Зүүн Сибирийн Эрхүү мужид оршдог. Эдүгээ орд газрын нефтийн эхний олборлолтын нөөцийг 40 тонноор үнэлжээ. Эдгээр хоёр компани зохих хэлэлцээрт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд гарын үсэг зурсан гэж «Газпром нефтийн» мэдээлэлд өгүүлсэн байна. Хоёр талын уялдуулан зохицуулсан хөтөлбөрийн дагуу 2013 оныг дуустал 450 ам км талбайд газар хөдлөлтийн судалгаа хийж, өрөмдэж дууссан хоёр цооногийг туршиж, бас хоёрыг өрөмдэж эхлэх юм. Энэ үйл ажиллагааны үр дүн төслийн хүрээнд цаашид хамтран ажиллах төлөвийн тухай шийдвэр гаргах боломж компаниудад олгох юм. «Газпром нефть» компанийн захирлуудын зөвлөл ба төр засгийн зохицуулагч байгууллагууд тохиролцоог сайшаах ёстой. Чонский төслийн орд газрууд Зүүн Сибирь-Номхон далайн дамжуулах хоолойгоос барагцаалбал 80 км зайтай оршдог.