Саудын Аравийн эрх баригчид сөрөг Сирийн чөлөөт арми гэгчийн дайчдад цалин өгөх төлөвлөгөөтэй байна гэж британийн «Гардиан» сонин мэдээлэв. Энэ арга хэмжээний зорилго Сирийн ерөнхийлөгч Асадад улам хүчтэй шахалт үзүүлж, сирийн армийн цэргийн албан хаагчид олноор оргохыг өдөөхэд оршино гэж сонинд бичжээ. Саудын Аравийн эрх баригчид санаачилгаа АНУ ба арабын орнуудын дээгүүр албан тушаалтай түшмэдтэй авч үзэж хэлэлцсэн байна. Саяхан Саудын Арави ба Катараас сирийн сөрөг хүчний дайчдад нийлүүлсэн зэвсэг Сирид байлдааны явцад нөлөөлж байна гэж сонин тэмдэглэжээ. «Гардиан» сонины мэдээлснээр энэ оны 5-р сард арабын орнуудын сирийн сөрөг хүчнийг санхүүжүүлэх санал Саудын Аравийн эрх баригчдад оруулсан юм. Түркийн хил дамжин зэвсэг сирийн сөрөг хучинд нийлүүлж эхлэсэн. Түрк удирдлагын төв Стамбулд байгуулахыг зөвшөөрэв. Энэ төв зэвсэг нийлүүлэх замыг Сири дэх сөрөг хүчинтэй уялдуулан зохицуулдаг. Гол төлөв сири хүмүүс нийт 22 хүн төвд ажиллаж байгааг «Гардиан» тэмдэглэв.