НҮБ-ын «Рио+20» тогтвортой хөгжлийн асуудлаархи дээд хэмжээний уулзалтад оролцогчид «Хүслүүштэй ирээдүй» гэсэн төгсгөлийн баримт бичгийг батлав. Тунхаглал хүрээлэн буй орчин хэвээр хадгалах нөхцөлд дэвшил, нийгмийн хөгжлийг урагш ахиулах үндсэн зарчмуудыг тодорхойлсон юм. Төгсгөлийн баримт бичгийг боловсруулахын тулд урьдчилан хүнд түвэгтэй хэлэлцээ хийсэн учраас баримт бичиг харилцан найр тавьсан шинж чанартай болов. НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөрийг бэхжүүлэх, түүний санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх, тэнгис далайн экологийн системийг хэвээр хадгалахыг баримт бичигт онцлов. Нийт 283 зүйл анги бүхий тунхаглал нь эдийн засгийн хөгжлийн түвшин тогтвортой бус хэлбэлзэлтэй байгаа улс орнуудын олон нийтийн ба хувийн хариуцлагыг онцлосон байна. Дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүн нар гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын ажилд оролцов. ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев форумд улс орныхоо төлөөлөгчдийг тэргүүллээ.