Германы хөл бөмбөгийн шигшээ баг польшийн Гданьскад Грекийн үндэсний багийг 4:2 харьцаатай хожиж, Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах шигшээ тэмцээнд оролцож тоглох эрх эдлэв. Шигшээ тэмцээнд ХБНГУ-ын баг 6-р сарын 24-нд Украины нийслэл Киев хотноо тоглох Англи, Италийн шигшээ багуудын тэмцээнд түрүүлэгчтэй тоглох юм. Урьд Португалийн шигшээ баг чехийн хөл бөмбегчдийг 1:0 харьцаатай хожиж мөн адил эрхтэй болсон. Чех,Грекийн багууд Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах бүлгийн тэмцээнд оросын хөл бөмбөгчидтэй өрсөлдсэн юм. Өнөөдөр Донецк хотноо Франц Испанийн шигшээ багууд тоглож, хагас шигшээ тэмцээний ээлжит оролцогчийг шалгаруулна.