НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан дэлхийн нөлөө бүхий улс орнуудад хандан Сирийг хямралт байдлаас гаргах зорилгоор мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад улам хүчтэй шахалт үзүүлэх хүсэлт тавьжээ. Тэрээр өчигдөр орой Женевэд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв. Сайд нарын хэмжээнд уулзалт хийх зорилгоор янз бүрийн улсын сайд нар,түшмэдтэй идэвхтэй зөвлөлдэж байна гэж Аннан хэлжээ. Түүнчлэн сирийн асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг арилгахын тэрээр уриалав. Түүнээс гадна сирийн мөргөлдөөнийг зохицуулах арга хэмжээг хойшлуулж үл болно гэж НҮБ-ын онц эрхт төлөөлөгч тэмдэглэн хэллээ.